Хэвлэх DOC Татаж авах
Журам, маягтыг шинэчлэн батлах тухай

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2012 оны 12 дугаар сарын 11-ны өдөр
Улаанбаатар хот

Журам, маягтыг шинэчлэн батлах тухай

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 32 тогтоолын 10 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Шийтгэврийн хуудас, түүнийг хэрэглэх журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Шийтгэврийн хуудасны маягт”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Батлагдсан журам, маягтыг 2013 оны 01 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаанд мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Шийтгэврийн хуудас хэвлүүлэхэд гарах зардлыг жил бүрийн төсөвт суулган, санхүүжүүлж байхыг Төрийн захиргааны газар/Т.Мягмарсүрэн/-т даалгасугай.

Дөрөв. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 1993 оны 112 дугаар тушаалаар батлагдсан “Шийтгэвэр, торгуулийн хуудас, түүнийг хэрэглэх журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                              Ч.УЛААН