A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 64

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын 6.6 дахь заалтын "төрийн захиргааны төв" гэсний дараа "болон төрийн захиргааны" гэж нэмсүгэй.

2. Мөн журмын 5.3 дахь заалтын "уг санхүүгийн дэмжлэгийг 30-аас дээш хувийг эргэн төлнө" гэснийг "зорилтот бүлгүүдийн онцлогт тохируулж эргэн төлөлтийн хэмжээг 50-иас дээш хувь байхаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хүрээнд тогтоон хэрэгжүүлнэ." гэж, 6.2 дахь заалтын "хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэснийг "хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгтгэн мөн сарын 10-ны дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэж, 6.4, 6.5 дахь заалтын "хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэснийг "хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгтгэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад" гэж тус тус өөрчилсүгэй.

3. Журмын 5.4 дэх заалтын "ижил хэмжээгээр" гэснийг хассугай.

4. Мөн журмын 2.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР