A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 86

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2016 оны 12 дугаар сарын 22.-ны өдөр Улаанбаатар хотод, 2016 оны 12 дугаар сарын 30.-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотод гарын үсэг зурсан "Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ