A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 91


БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 319 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

 

 

 

 

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2016 оны 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хилийн заагийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид, мэдээллийн санд бүртгэхийг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт тус тус даалгасугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                          Ж.ЭРДЭНЭБАТ

 

 

Байгаль орчин, аялал

жуулчлалын сайд                                            Д.ОЮУНХОРОЛ