Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ажилтныг сонгон шалгаруулах/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТУШААЛ

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр                          Дугаар А/48                                            Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7 дахь заалт, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх  хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/41 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг хүчингүй болгосугай. 

3. Энэхүү тушаал батлагдмагц зохих журмын дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэн, хэрэгжүүлж ажиллахыг Тамгын газар /Ц.Ганболд/-т даалгаусгай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР                               Д.ХҮРЭЛБААТАР

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 3707 дугаарт бүртгэв.