- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх/
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар A/111
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.3-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, гарахыг түдгэлзүүлэхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар /Н.Баянмөнх/-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн иргэдийн бүртгэл, хяналтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2015 оны А/118 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.МӨРӨН
Текст томруулах
A
A
A