A

A

A

Бүлэг: 1979

ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар А/293

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Сонгуулийн тухай хуулийн 61.20 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам"-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Тушаалын 2 дугаар хавсралтаар санал авах байранд ажиллах Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтны үнэмлэх, 3 дугаар хавсралтаар Сонгогч шилжих тухай хүсэлт, 4 дүгээр хавсралтаар Сонгогч шилжих хуудас, 5 дугаар хавсралтаар Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа, 6 дугаар хавсралтаар Сонгогчийн бүртгэлийн хуудас, 7 дугаар хавсралтаар сонгогчдын нэрийн жагсаалтын "Түр хасав" тэмдэглэгээг хүчингүй болгож, бүртгэлийг сэргээсэн тухай тэмдэглэл, 8 дугаар хавсралтаар Сонгогчдын нэрийн жагсаалтын маягт, 9 дүгээр хавсралтаар Гадаад улсад санал өгөх иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалтын маягтын загварыг тус тус баталсугай.

3.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Мэдээлэл технологийн газрын дарга С.Чинбат, аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга Д.Дэлгэрсайханд тус тус үүрэг болгосугай.

4.Журам батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны А/187 тоот "Журам батлах тухай" тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү журмыг холбогдох хуулийн дагуу Монгол Улсын хуулийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Тамгын газрын дарга Б.Бадамцэцэгт даалгасугай.

ДАРГА Р.СОДХҮҮ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 3711 дүгээрт бүртгэв.

УБЕГ-ын даргын 2021 оны А/594 дүгээр тушаалаар хүчингүй болсон.

ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр                      Дугаар А/293                                             Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Сонгуулийн тухай хуулийн 61.20 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам”-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Тушаалын 2 дугаар хавсралтаар санал авах байранд ажиллах Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтны үнэмлэх, 3 дугаар хавсралтаар Сонгогч шилжих тухай хүсэлт, 4 дүгээр хавсралтаар Сонгогч шилжих хуудас, 5 дугаар хавсралтаар Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа, 6 дугаар хавсралтаар Сонгогчийн бүртгэлийн хуудас, 7 дугаар хавсралтаар сонгогчдын нэрийн жагсаалтын “Түр хасав” тэмдэглэгээг хүчингүй болгож, бүртгэлийг сэргээсэн тухай тэмдэглэл, 8 дугаар хавсралтаар Сонгогчдын нэрийн жагсаалтын маягт, 9 дүгээр хавсралтаар Гадаад улсад санал өгөх иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалтын маягтын загварыг тус тус баталсугай.

3.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Иргэний бүртгэлийн  газрын дарга Д.Энхцэцэг, Мэдээлэл технологийн газрын дарга С.Чинбат, аймаг, нийслэлийн улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга Д.Дэлгэрсайханд тус тус үүрэг болгосугай.

4.Журам батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны А/187 тоот “Журам батлах тухай” тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.