A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.01.25-ны 1-1/493 тоот албан бичгээр бүртгэлээс хассан/

ДЭД БҮТЦИЙН САЙД, УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2003 он 4 дүгээр сарын 07-ны өдөр Дугаар 71/134 Улаанбаатар хот

Дүрэм, журам батлах тухай

Дүрэм, журам батлах тухай

Монгол улсын Барилгын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах харилцааг зохицуулах зорилгоор ТУШААХ нь:

1.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмийг 1-р хавсралтаар,Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгох журам"-ыг 2-р хавсралтаар баталсугай.

2. Дээрх дүрэм, журам батлагдсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн сайдын Дүрэм, журам батлах тухай 1999 оны 220 тоот тушаал, Түлш эрчим хүчний сайдын "Заавар батлах тухай" 1991 оны 180 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДЭД БҮТЦИЙН САЙД Б.ЖИГЖИД

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Д.БАТБААТАР