Хэвлэх DOC Татаж авах
Зарим тушаалыг хүчингүй болсонд тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Зарим тушаалыг хүчингүй болсонд тооцох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан Аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажил дүгнэх журам, ажил дүгнэх үзүүлэлт” 2002 оны 172, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч нарт нэг удаагийн тэтгэмж олгох журам 2003 оны 54, Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн хөлсний жишгийг тогтоох, зардлыг төсвөөс санхүүжүүлэх, тайлан гаргах журам 2003 оны 69, Цагдан хорих байр, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хуяглан хүргэх ажиллагаа явуулах 2014 оны А/97 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон тушаалуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Э.Энхтуяа/-д даалгасугай.

САЙД                                     С.БЯМБАЦОГТ