A

A

A

Бүлэг: 1979

1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно. 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ТЭТГЭМЖИЙН ХУУЛЬ

Нэгдүгээр бүлэг

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. БНМАУ-ын Тэтгэмжийн хуулийн зорилт

Хэвлэх

БНМАУ-ын Тэтгэмжийн хуулийн зорилт нь иргэдэд тэтгэмж тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Тэтгэмжийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

Тэтгэмжийн тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан БНМАУ-ын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Тэтгэмжийн төрөл

Хэвлэх

Тэтгэмж нь ажилгүйдлийн гэсэн үндсэн төрөлтэй байна.

/Энэ зүйлд 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийн "жирэмсний болон амаржсаны, хүүхдийн, хүүхэд асарсны" гэснийг 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хассан./

Хэвлэх

4 дүгээр зүйл. Тэтгэмж авах эрх

Хэвлэх

1. Дор дурдсан иргэд тэтгэмж авах эрхтэй:

1/ улс, хоршоолол, олон нийт, хувийн үйлдвэрийн газар, байгууллагын ажилтан, иргэд хоорондын гэрээгээр болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэн;

2/ зэвсэгт хүчин, улсын аюулгүй байдлыг хангах, цагдаагийн болон засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын генерал, офицер, улирсан албан хаагч, цагдаа, хянагч, гал сөнөөгч, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албан хаагч, иргэний агаарын тээврийн албан тушаалын зэрэглэлтэй ажилтан.

/Энэ зүйлд 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсон./

3/ БНМАУ-ын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа хамтын болон гадаадын үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг БНМАУ-ын иргэн;

4/ БНМАУ-ын аль нэгэн байгууллагад ажилладаг тус улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс;

5/ энэ хуулийн дагуу тэтгэмж авах эрх бүхий бусад иргэн.

5 дугаар зүйл. Тэтгэмжийг санхүүжүүлэх хөрөнгө

Хэвлэх

Ажилгүйдлийн тэтгэмжийг тухайн иргэний ажиллаж байсан байгууллагаас хөдөлмөрийн захад төлсөн хураамжийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.

/Энэ зүйлд 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ зүйлийн "хүүхдийн, хүүхэд асарсны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг улсын төсвийн хөрөнгөөс" гэснийг 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хассан./

Зургадугаар бүлэг

/6; 7; 8; 9; дүгээр зүйлийг 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар,10; 11; 12; 13; 14; 15; 16; 17; 18; 19 дүгээр зүйлийг 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болгосон./

Ажилгүйдлийн тэтгэмж

20 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөл

Хэвлэх

Хөдөлмөрлөх чадвартай, хөдөлмөрлөхийг хүсч, ажил идэвхтэй эрж байгаа ажилгүй иргэнд дор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж олгоно:

1/үйлдвэрийн газар, байгууллага татан буугдсан, орон тоо нь хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар мэргэжил, чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан.

2/ажлаас халагдсанаас хойш 10 хоногийн дотор хөдөлмөрийн захад бүртгүүлж, эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан ажил хөдөлмөрт тогтмол оролцсон.

3/нийгмийн даатгалд даатгагдан 2-оос доошгүй жил ажилласан.

21 дүгээр зүйл. Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа

Хэвлэх

1.Ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа нь ажлаас халагдсаны тэтгэмж авсан хугацаа дууссаны дараах өдрөөс эхэлнэ.

2.Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас халагдсаны тэтгэмж авсан хугацааг оролцуулан 5 сар хүртэл хугацаанд олгоно.

22 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ

Хэвлэх

Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг БНМАУ-ын Засгийн газар тогтооно.

23 дугаар зүйл. Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх хадгалагдах

Хэвлэх

Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа иргэн хөдөлмөрийн захаас зуучилсан ажил гүйцэтгэж хөлс авсан бол тэтгэмжийг давхардуулан олгохгүй бөгөөд харин тэтгэмж авах хугацаа нь хадгалагдана.

24 дүгээр зүйл. Ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоох

Хэвлэх

Ажилгүйдлийн тэтгэмжийн дор дурдсан тохиолдолд зогсооно:

1/ тухайн иргэний мэргэжил, мэргэшлийг харгалзан хөдөлмөрийн захаас санал болгосон ажилд орохоос хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзсан;

2/ эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан ажил, хөдөлмөрт хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй;

3/ ажилгүйдлийн тэтгэмжээс өөр орлогын эх үүсвэртэй болох нь тогтоогдсон

ДОЛДУГААР БҮРЭГ

Бусад заалт

25 дугаар зүйл. Тэтгэмжийн хэмжээг өөрчлөх

Хэвлэх

Хүн амын амьжиргааны өртгийн хэлбэлзэлтэй уялдуупан тэтгэмжийн хэмжээг БНМАУ-ын Засгийн газар өөрчлөн тогтооно.

26 дугаар зүйл. Тэтгэмжийн хуулийг хэрэглэх журам

Хэвлэх

Энэ хуулийг хэрэглэх журмыг нийгэм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

27 дугаар зүйл. Тэтгэмжтэй холбогдсон гомдол гаргах

Хэвлэх

Иргэд энэ хуульд заасан тэтгэмжтэй холбогдсон гомдлоо орон нутгийн нийгэм хангамжийн байгууллагад гаргаж болно. Орон нутгийн нийгэм хангамжийн байгууллагын шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гомдлоо нийгэм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу шүүхэд гаргана.

28 дугаар зүйл. Тэтгэмжийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих байгууллага

Хэвлэх

БНМАУ-ын Тэтгэмжийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх , биелүүлэлтийг хянан шалгах үүргийг нийгэм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн Ардын Хурал, тэдгээрийн гүйцэтгэх захиргаа эрхлэн гүйцэтгэнэ.

29 дүгээр зүйл. Тэтгэмжийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага.

Хэвлэх

Тэтгэмжийн хууль тогтоомж зөрчсөн буруутай этгээдэд БНМАУ-ын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН ДАРГА Б.ЧИМИД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1991 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэтгэмжийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР