Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ИНСТИТУИЙН

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр                              Дугаар 12                                       Улаанбаатар хот

 ЁС ЗҮЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалт, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институийн дүрмийн 11.10.10 дахь заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:

Нэг.Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Ёс зүйн дүрмийг хавсралтаар баталсугай.

Хоёр.Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллахыг нийт гишүүдэд даалгасугай.

Гурав.Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Ёс зүйн дүрмийг хэрэгжилтийг ханган хяналт тавьж ажиллахыг Гүйцэтнэх захирал /Чой. Чимидсүрэн/-д даалгасугай.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨНЧ                                           Ц.ЖИГДЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 3705 дугаарт бүртгэв.