A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар А/114,141

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Эдийн засгийн шинжилгээ хийх журам-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /Д.Батжаргал/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 110/137 дугаар тушаалаар батлагдсан "Эдийн засгийн шинжилгээ хийх журам", Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 199 дүгээр тушаалаар батлагдсан "Орон тооны бус комисс томилох тухай" тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ

САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 3722 дугаарт бүртгэв.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/314, А/178

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Шүүх шинжилгээний тухай" хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Эдийн засгийн шинжилгээ хийх журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг), Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат)-д тус тус даалгасугай.

3.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/114, 141 дугаар тушаалаар батлагдсан "Эдийн засгийн шинжилгээ хийх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР

 

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН