A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/114,141

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Эдийн засгийн шинжилгээ хийх журам-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /Д.Батжаргал/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 110/137 дугаар тушаалаар батлагдсан “Эдийн засгийн шинжилгээ хийх журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 199 дүгээр тушаалаар батлагдсан “Орон тооны бус комисс томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД

ХЭРГИЙН САЙД        С.БЯМБАЦОГТ                         САНГИЙН САЙД                           Б.ЧОЙЖИЛСҮРЭН

                                                                                                                                     

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 3722 дугаарт бүртгэв.