Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Мал эмнэлгийн зайлшгүй  шаардлагатай  эм  болон эмнэлгийн хэрэгслийн/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар А-50 

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

"Мал эмнэлгийн зайлшгүй  шаардлагатай  эм  болон эмнэлгийн хэрэгслийн  жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

1.Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, үйлдвэрлэл, хангамжийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газрын газар /П.Ганхуяг/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Л.Чой-Иш/-т тус тус үүрэг болгосугай.

2.Энэхүү тушаалыг Хууль, зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Б.Батцэцэг)-т  даалгасугай.

САЙД                                   П.СЭРГЭЛЭН