A

A

A

Бүлэг: 1979

/СЕХороо, ХХЗХорооны 2020 оны 18, 22 дугаар хамтарсан тогтоолоор хүчингүй болсон/

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАМТАРСАН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Дугаар 29/17 Улаанбаатар хот

"Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам" батлах тухай

"Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам" батлах тухай

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.17, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 12 дугаар зүйлийн 12.3, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1."Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тус журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Б.Балгансүрэн/-нд даалгасугай.

3.Энэ тогтоол баталсантай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 56/38 тоот хамтарсан тогтоол, 2013 оны 18/19 тоот хамтарсан тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

ДАРГА: ДАРГА:

Ч.СОДНОМЦЭРЭН Б.БАЛГАНСҮРЭН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА:

/СЕХ, ХХЗХ-ны 2016 оны 176/38А, 2017 оны 12/15 тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав./