A

A

A

Бүлэг: 1979

/СЕХороо, ХХЗХорооны 2020 оны 18, 22 дугаар хамтарсан тогтоолоор хүчингүй болсон/

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАМТАРСАН ТОГТООЛ

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дугаар 12/15 Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.17 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 дахь хэсгийг тус тус үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Сонгуулийн Ерөнхий Хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 29/17 дугаар хамтарсан тогтоолын хавсралтаар баталсан "Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих" журмын 2.3, 2.6, 2.7, 3.1, 3.3, 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.11, 3.16, 3.17, 4.2, 4.5 дахь хэсгийг тус тус хассугай.

2.Мөн журмын 4.3 дахь хэсгийг бүхэлд нь "Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавихдаа Сонгуулийн тухай хуулийн 82.5, 82.6, 82.12, 82.13, 82.15, 82.16, 82.17 дахь хэсэгт заасан чиглэлээр болон энэ журмын хэрэгжилтэд хяналт тавина." гэж өөрчлөн найруулсугай.

3.Мөн журмын 2.4 дэх хэсгийн "энэ журмын 2.3-т" гэснийг "Сонгуулийн тухай хуулийн 82.15-д" гэж, 3.9 дэх хэсгийн "энэ журмын 3.6, 3.7-д" гэснийг "Сонгуулийн тухай хуулийн 82.8, 82.9-д" гэж, 3.10 дахь хэсгийн "энэ журмын 3.9-д" гэснийг "энэ журмын 3.2-т" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Мөн журмын "2.4" дэх хэсгийн дугаарыг "2.3" гэж, "2.5" дахь хэсгийн дугаарыг "2.4" гэж, "3.4" дэх хэсгийн дугаарыг "3.1" гэж, "3.9" дэх хэсгийн дугаарыг "3.2" гэж, "3.10" дахь хэсгийн дугаарыг "3.3", "3.12" дахь хэсгийн дугаарыг "3.4" гэж, "3.13, 3.14, 3.15" дахь хэсгийн дугаарыг "3.5, 3.6, 3.7" гэж, "3.18, 3.19" дахь хэсгийн дугаарыг "3.8, 3.9" гэж, "4.3, 4.4" дэх хэсгийн дугаарыг "4.2, 4.3" гэж, "4.6, 4.7, 4.8, 4.9, 4.10, 4.11" дэх хэсгийн дугаарыг "4.4, 4.5, 4.6, 4.7, 4.8, 4.9" гэж тус тус өөрчилсүгэй.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ

ДАРГА ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ГИШҮҮД: