A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ БАЙГУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 135

Улаанбаатар хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ БАЙГУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2020 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 15.1, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 14.1-д заасныг тус тус үндэслэн Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангууд үүсгэн байгуулах зорилго бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан компанийн дүрэм, бүтэц зохион байгуулалтыг боловсруулан батлах арга хэмжээ авч, дээрх компанийн үүсгэн байгуулах хөрөнгө оруулалтын сангуудад хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалт татах ажлыг зохион байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Даажамба)-д даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөрөнгө оруулалтын сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 212 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ