Хэвлэх DOC Татаж авах
Авто зам, авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2017 оны 02 сарын 24-ний өдөр                                  ДугаарА/136                              Улаанбаатар хот

 

       Авто зам, авто зогсоол ашигласны

        төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /б/, 29.2, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.5 дах заалт, Дэд бүтцийн сайдын 2003 оны 87 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр, төмөр замын буудлын авто зогсоолоор үйлчлүүлсний төлбөрийн хэмжээг хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.

         2. Захирамжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Дорноговь аймгийн Автотээврийн төв /Б.Хүдэрболд/, Автотээврийн төвийн Замын-Үүд дэх салбар /А.Хатансайхан/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

            3.  Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /Ч.Түвшинтөр/-д үүрэг болгосугай.

           4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2006 оны 413 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                Т.ЭНХТҮВШИН