- Нүүр
- Сайдын тушаал
- Барилгын норматив баримт бичиг батлах тухай /халаалтын систем БД 41-101-08/
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2008 оны 7 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 109
Улаанбаатар хот
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
1.Барилгын зураг төсөл зохиох ажилд барилгын норматив баримт бичиг “Халаалтын системийн металл полимер хоолой төлөвлөх ба угсрах” БД 41-101-08-ыг нэгдүгээр хавсралтаар баталж, 2008 оны 07 дугаар сарын 14-нйй өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичигийг хэвлэн олшруулж, зураг төслийн байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.
3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т даалгасугай.
САЙД Ц.ЦОЛМОН
Текст томруулах
A
A
A