Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2011 - А-63/67 -д/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН

 ХАМТАРСАН ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 28 -ны өдөр                           Дугаар А/151/124                      Улаанбаатар хот

           ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

“Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

           1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолоор яамдын  зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Журам батлах тухай” А-63/67 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралт ёсоор баталсугай.

          2. Журмын дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан ангилал тогтоох ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар /П.Дэлгэрнаран/, Цаг уур, орчны шинжилгээний газар /С.Энхтүвшин/-т тус тус даалгасугай.

          3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Журам батлах тухай” А-63/67 дугаар хамтарсан тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН                                                ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН

САЙД                           Д.ОЮУНХОРОЛ                                                               САЙД                        Д.ГАНБАТ