A

A

A

Бүлэг: 1979

/БХБС-ын 2017 оны 194-р тушаалаар хүчингүй болгосон/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 30

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

2.Дүрмийг холбогдох байгууллагад хүргүүлж, мөрдүүлэх, биелэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулахыг яамны Төрийг нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 126 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт /Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал/-ыг хүчингүй болсонд тооцсугай.