A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/71

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТҮҮЖ БЭЛТГЭХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.1, Байгалийн ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 17 дугаар зүйдийн 17.1, Засгийн газрийн мөрийн хөтөлбөрийн 4.1.4, Засгийн газрийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаар хуралдааны тэмдэглэл, Байгаль орчин, аялал жуучлалын Сайдын зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Байгалийн нөхөн сэргээгддэг нөөцийг зохистой ашиглах үүднээс Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata/-г түүж бэлтгэх зөвшөөрлийг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд 360 тоннд багтаан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн олгосугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын Сайдын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/377 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Дэрэвгэр жиргэрүүгийн тархац, биологийн нөөц тогтоох ажлыг 2017 оны III улиралд багтаан, түүж бэлтгэх стандарт боловсруулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Д.Даваасамба/-т даалгасугай.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Д.Даваасамба/-т даалгаж үүрэг болгосугай.

САЙД  Д.ОЮУНХОРОЛ