Хэвлэх DOC Татаж авах
Сумын газар нутгийн үнэлгээний бүсчлэлийн хил зааг тогтоох тухай

ДОРНОГОВЬ АЙМАГ

 ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 01 сарын 07 өдөр                                            Дугаар 03/01                         Дорноговь аймаг,

            Иххэт сум

      Сумын газар нутгийн үнэлгээний бүсчлэлийн хил зааг тогтоох тухай

 

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Хурлын 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрийн үнэлгээний бүсчлэлийн шинэчилсэн хуваарийг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /О.Энхтуул/-д даалгасугай. /Энэ хэсэгт 2017-06-02-ны өдрийн 04/08 тогтоолд орсон өөрчлөлтийг тусгав/

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 04/02 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

    ДАРГА                                    Х.НЭМЭХ