A

A

A

Бүлэг: 1979

/Иххэт сумын 2018 оны 09/08 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ДОРНОГОВЬ АЙМАГ

ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2009 оны 05 сарын 05 өдөр Дугаар 04/02 Дорноговь аймаг, Иххэт сум

Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.2-ын "д", Газрын тухай хуулийн 7-р зүйл, Газрын төлбөрийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.3, Засгийн газрын 1997 оны 152 тоот тогтоолыг тус тус үндэслэн сумын Засаг дарга Х.Нэмэхийн илтгэлийг хэлэлцээд Хурлын 4-р хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. "Сумын төвийн нутаг дэвсгэрийн үнэлгээний бүсчлэл"-ийг 1 дүгээр хавсралт, "Хөдөө аж ахуйн газраас эзэмшиж ашиглаж байгаа газрын 1 жилийн төлбөрийн ногдол"-ыг 2 дугаар хавсралт, "Хот тосгон бусад суурины газрын бүсчлэл, 1м2 газрын төлбөрийн үнэ"-ийг 3 дугаар хавсралт, "Зам шугам сүлжээний газрын 1 км тутмын төлбөрийн 1 жилийн ногдол"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэхүү тогтоолыг 2010 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийн зэрэгцээ байнгын хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга Х.Нэмэх-д даалгасугай.

Гурав. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 1997 оны 03/03 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.ГОМБОЖАВ