Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2017 оны 03/01-т/

ДОРНОГОВЬ АЙМАГ

 ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

 

2017 оны 06 сарын 02 өдөр                                            Дугаар 04/08                                 Дорноговь аймаг,  

                                                                                                                                                            Иххэт сум

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг үндэслэн Хурлын 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1. “Сумын газар нутгийн үнэлгээний бүсчлэлийн хил зааг тогтоох тухай” сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03/01 тоот тогтоолын 2 дахь заалтын “2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн” гэснийг “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа” гэж өөрчлөн баталсугай.

2. Тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлж улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /С.Ганчимэг/-д даалгасугай.

 

 

 

  ДАРГА                             Х.НЭМЭХ