- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг татвар төлөгчид буцаан олгоно.
2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A