Хэвлэх DOC Татаж авах
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 06 дугаар сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 286.7-д заасан хугацаа нь уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон баривчлах төв, баривчлах байрны алба хаагчид хамаарахгүй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Тахарын албаны тухай хуулийн 25.3, 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласнаар тооцно.

3 дугаар зүйл. Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

4 дүгээр зүйл.2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2 дахь хэсэг,  83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

5 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 243.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33.4-т заасан хорих ангийн гадна хориотой бүсэд хамаарах зохицуулалт нь хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан тухайн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх тухай шийдвэрт хамаарахгүй.

6 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Хэвлэх