Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ

 ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр                                Дугаар 10                               Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3.2, 16 дугаар зүйлийн 16.6, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг  тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Зөвлөлийн хурлын “Журам батлах тухай” 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга /Д.Сүнжид/, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга /Ц.Ганболд/ нарт тус тус даалгасугай.

 

 

 

ХУРАЛ ДАРГАЛАГЧ                            Б.МӨНХБАТ