A

A

A

Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2019 оны А-119 дүгээр тушаалаар хүчингүй/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-76

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /О. Мөнгөнцэцэг/-д, төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хороонд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /М.Дондогдорж/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Б.Батцэцэгт/-т даалгасугай.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр

Дугаар А-01

Улаанбаатар хот

Журмын заалт хүчингүй болгох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А-76 тоот тушаалаар баталсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам"-ын 6.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.БАТЗОРИГ