A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР, ТҮҮНИЙ ЭДЭЛГЭЭНИЙ ХУГАЦАА, ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ДҮРЭМТ ХУВЦАСНЫ МӨНГӨН ХАНГАМЖ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 155

Улаанбаатар хот

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР, ТҮҮНИЙ ЭДЭЛГЭЭНИЙ ХУГАЦАА, ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ДҮРЭМТ ХУВЦАСНЫ МӨНГӨН ХАНГАМЖ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 88.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загварын товчоо, загварыг 1 дүгээр, Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг 2 дугаар, Цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журмыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2019 оны 431 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 96 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 367 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны зардалд шаардагдах хөрөнгийг өмнөх загварын дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацаатай уялдуулан Цагдаагийн ерөнхий газрын төсөвт үе шаттайгаар тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ