A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 7/02

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Нэг."Орхон аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Хоёр.Аймгийн Засаг дарга Д.Батлут-д ДААЛГАХ нь:

2.1.Журмыг иргэдэд сурталчилан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүнг жил бүрийн IY улиралд багтаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах.

2.2.Согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг цэгүүдэд 2017 оны IY улиралд багтаан аттестатчилал явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах.

Гурав.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Ээлжит 5 дугаар хуралдааны 5/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 11/06

Баян-Өндөрсум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль шинэчлэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэн тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7/02 дугаартай "Журам шинэчлэн батлах тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийлгэх ажлыг зохион байгуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Ганзориг)-т даалгасугай.

ДАРГА Д.МӨНХБАТ