A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр                                                                                                                                                                                          Эрдэнэт

  Дугаар 7/02     

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Нэг.“Орхон аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Хоёр.Аймгийн Засаг дарга Д.Батлут-д ДААЛГАХ нь:

2.1.Журмыг иргэдэд сурталчилан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дүнг жил бүрийн  IY улиралд багтаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах.

 2.2.Согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг цэгүүдэд 2017 оны  IY улиралд  багтаан аттестатчилал явуулж,  илэрсэн зөрчлийг арилгуулах.

Гурав.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Ээлжит  5 дугаар  хуралдааны 5/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

           

      

                                   ДАРГА                                             П.ПҮРЭВЛХАГВА