Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013 оны 317-р тогтоолд/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 166

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2414-2416 дахь заалт нэмсүгэй:

Концессын зүйлийн нэр Концессын зүйлийн тодорхойлолт Концессын төрөл Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх
2414 Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замыг 4 эгнээтэй, цемент бетон хучилттай 1 дүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төсөл Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замыг өргөтгөж шинэчлэх Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх Хатуу хучилттай авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх Шаардлагагүй Уралдаант шалгаруулалт явуулах
2415 Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км цемент бетон хучилттай их даацын авто зам Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хүнд даацын хатуу хучилттай авто зам барих Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх Хатуу хучилттай авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх Шаардлагагүй Уралдаант шалгаруулалт явуулах
2416 Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км цемент бетон хучилттай их даацын авто зам Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам барих Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх Хатуу хучилттай авто замын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх Шаардлагагүй Уралдаант шалгаруулалт явуулах
 

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд,  

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                          Ж.МӨНХБАТ