A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 181

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан дараах хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасугай:

Л.Лхагвасүрэн -Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч;

Х.Мөнхтулга-"Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч;

Ц.Цэнгэл-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

О.Нямчулуун-Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн;

Ж.Сүхээ-Гадаад харилцааны яамны Бодлого зохицуулалтын газрын зөвлөх;

Б.Болормаа-Сангийн яамны ахлах мэргэжилтэн;

Ж.Хадбаатар-Нийслэлийн Цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч;

Д.Гэрэлтуяа-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн;

Э.Дондмаа-Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн;

Ө.Ганболд-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн;

П.Наранцэцэг-Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн;

Ш.Эрдэнэцэцэг-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн; Г.Наранчулуун-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн; П.Даваадорж-Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн;

Д.Байгалмаа-Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн;

М.Сарнай-"Их нигүүлсэл" ТББ-ын тэргүүн.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ