A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 185

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Чех Улсад зохиогддог Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Мөнхзулын Азжаргал, Батбямбын Жамбалбаярням нарт тус бүр 14.0 (арван дөрвөн) сая төгрөг, мөн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Өнөрбаясгалангийн Мишээлд 9.0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.

2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 37.0 (гучин долоон) сая төгрөгийг Соёл, урлагийн олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн уран бүтээлчдийг шагнах арга хэмжээний зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.ЧУЛУУНБААТАР