A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 188

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН 2018 ОНЫ ТӨСВИЙН ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 8.3.3, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2018 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолоор баталсан төсвийн хязгаарт нийцүүлэн 2018 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН