A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 51

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 3,894,443.3 сая /гурван их наяд найман зуун ерэн дөрвөн тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая гурван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

2.Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,394,235.5 сая /долоон их наяд гурван зуун ерэн дөрвөн тэрбум хоёр зуун гучин таван сая таван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД