A

A

A

Бүлэг: 1979

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2019 оны 92 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2017 оны 06 сарын 30-ны өдөр Дугаар 100 Улаанбаатар хот

Сэлэнгэ аймгийн Мандал сумын

тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бохир усны

үйлчилгээний тариф батлах тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тарифыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Цант орхон" ХХК-ийн захирал /Д.Бат-эрдэнэ/ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "УБТЗ" /Д.Жигжиднямаа/-д тус тус даалгасугай.

3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Цант орхон" ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "УБТЗ"-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2016 оны 46 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ