A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нягтлан бодох бүртгэлийн валютыг тогтоох, өөрчлөх, санхүүгийн тайланг хөрвүүлэх/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 249

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт, Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хорооны 2017 оны 06 дугаар сарын 02 тоот тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Нягтлан бодох бүртгэлийн валютыг тогтоох, өөрчлөх, санхүүгийн тайланг хөрвүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Дээрх журмыг аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаалын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж, ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.Түвдэндорж/-т үүрэг болгосугай.

САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН