A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ТУШААЛ

2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 75

Улаанбаатар хот

Мэргэжлийн ангийн дүрэм шинэчлэн батлах тухай

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Мэргэжлийн ангийн дүрэм-ийг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэхүү дүрмийг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хуулийн этгээдийн дарга, захирал нарт даалгасугай.

Гурав. Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газар /хошууч генерал Т.Бадрал/-т үүрэг болгосугай.

Дөрөв. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД У. ХҮРЭЛСҮХ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 8 дугаар 17-ны өдрийн 3780 дугаарт бүртгэв.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 83

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсын Шадар сайдын 2017 оны "Мэргэжлийн ангийн дүрэм шинэчлэн батлах тухай" 75 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Дээрх тушаал хүчингүй болсонтой холбогдуулан "Мэргэжлийн ангийн дүрэм"-ийг шинэчлэн боловсруулан баталж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга (хошууч генерал Г.Ариунбуян)-т даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын алба (Б.Мөнх-Оргил)-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН