A

A

A

Бүлэг: 1979

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 13-р тогтоолоор 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс хүчингүйд тооцсон/

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2017 оны 09 сарын 04-ны өдөр Дугаар 117 Улаанбаатар хот

Зохицуулах зөвлөлийн 2017 оны 90 дүгээр тогтоол

болон түүний хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус Зохицуулах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтад техникийн алдаа гарсантай холбогдуулан уг тогтоолын нэгдүгээр хавсралтыг хавсралтаар өөрчилсүгэй.

2.Мөн дээр дурдсан тогтоолын 4 дэх заалтын "Зохицуулах зөвлөлийн 2014 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 3 дугаар хэсэг, хоёрдугаар хавсралтын 2 дугаар хэсэг, гуравдугаар хавсралтын Б хэсгийг" гэж заасныг "Зохицуулах зөвлөлийн 2015 оны 66 дугаар тогтоол, 2016 оны 16 дугаар тогтоолын 7 дугаар хэсгийг" гэж өөрчилсүгэй.

3.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ