A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 56

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД