A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 57

Төрийн ордон,Улаанбаатар хот

Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг үүрэг тажлаас нь чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонтой холбогдуулан Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД