Хэвлэх DOC Татаж авах
Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам   батлах тухай

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр                 
Улаанбаатар хот

Дугаар А/407   

 Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам

 батлах тухай

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1-1/3813 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг тус тус үндэслэн Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

                 1.Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журмыг нэгдүгээр, эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, экспортын лицензийн загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

                 2.Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын дагуу Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд импорт, экспортын лиценз олгож, лиценз олгосон мэдээг Гаалийн ерөнхий газарт улирал бүр хүргүүлж байхыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д даалгасугай.

                 3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/-д даалгасугай.

                 4.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2011 оны 343 дугаар тушаал, “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/351 дүгээр тушаалыг  тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

                        САЙД                                       Д.САРАНГЭРЭЛ