A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар А/278

Улаанбаатар хот

Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол орны тарваганы тоо толгой цөөрч, тархац нутгийн хэмжээ хумигдан ховор амьтны ангилалд орж болзошгүй болон өмнөх хориглосон шийдвэр, сэргээн нутагшуулалтыг үр дүнтэй болгох зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж зохих арга хэмжээ авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар /Ч.Батсансар/, Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Д.ОЮУНХОРОЛ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар А/453

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Байгаль орчны сайдын 1996 оны 214 дүгээр тушаал, Байгаль орчны сайдын 1996 оны 209 дүгээр тушаал, Байгаль орчны сайдын 1998 оны 56 дугаар тушаал, Байгаль орчны сайд, Шинжлэх ухааны академийн 2008 оны 120/51 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 411 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А/250 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/354 дүгээр тушаал, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/361 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/278 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/43 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/18 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/444 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/302 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/809 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хүчингүй болсон тушаалыг хасуулж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Цогтгэрэл/-д үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ