A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АНАГААХ УХААНЫ ЁС ЗҮЙН ХЯНАЛТЫН УДИРДАМЖ, ДҮРЭМ, АНАГААХ УХААНЫ ЁС ЗҮЙН ХЯНАЛТЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2018 оны А/217 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2018 оны А/217 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2007 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 223 Улаанбаатар хот

АНАГААХ УХААНЫ ЁС ЗҮЙН ХЯНАЛТЫН УДИРДАМЖ, ДҮРЭМ,

АНАГААХ УХААНЫ ЁС ЗҮЙН ХЯНАЛТЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 23.3, 42.1 дүгээр заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1."Био-анагаах ухааны судалгаанд хүнийг хамруулах ёс зүйн удирдамж"-ийг нэгдүгээр, "Тархварзүйн судалгааны ёс зүйн хяналтын удирдамж"-ийг хоёрдугаар, "Амьтанд туршилт хийх био-анагаахын судалгааны ёс зүйн удирдамж"-ийг гуравдугаар, "Судалгаанд хүний эд, эс биологийн шингэнийг авах, ашиглахад таниулсан зөвшөөрөл авах удирдамж"-ийг дөрөвдүгээр, "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаанд хамтран амьдрагчаас зөвшөөрөл авах удирдамж"-ийг тавдугаар, "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаанд жендерийн тэгш байдлыг харгалзаж үзэх удирдамж"-ийг зургаадугаар, "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаанд өсвөр үеийнхнийг хамруулах ёс зүйн удирдамж"-ийг долоодугаар, "Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны үйл ажиллагааны дүрэм"-ийг наймдугаар, Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнийг 2007 оны 8 дугаар сарын 15-наас эхлэн 3 жилийн хугацаагаар есдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Анагаах ухааны эрдэм шинжилгээний төсөлд ёс зүйн зөвшөөрөл олгох ажлыг хорооны үйл ажиллагааны дүрэм, энэ тушаалаар батлагдсан өөрийн орны болон олон улсын бусад холбогдох удирдамж, шийдвэрийн хүрээнд чанд гүйцэтгэх, хорооны гишүүдийг сургах, дадлагажуулах талаар анхаарч ажиллахыг Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо (А.Отгонболд)-д даалгасугай.

3.Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны үйл ажиллагааны зардлыг батлан, яамны төсвөөс санхүүжүүлэхийг Төрийн нарийн бичгийн даргад зөвшөөрсүгэй.