A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусламж, хандиваар малын эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар А-138

Улаанбаатар хот

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Тусламж, хандиваар малын эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Мал эмнэлэг, үржлийн газар (М.Галбадрах)-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар ( Н. Ганибал)-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Р. БУРМАА