A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 12 сарын 07 өдөр

Төрийн ордон,Улаанбаатар хот

ПРОТОКОЛ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай 1963 оны хэлэлцээр (1970 оны 12 дугаар сарын 18, 1977 оны 11 дүгээр сарын 23 болон 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протоколын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулснаар) болон Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны дүрэм (1970 оны 12 дугаар сарын 18, 1977 оны 11 дүгээр сарын 23 болон 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протоколын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулснаар)-д өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД