A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл тогтоох тухай /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тушаалаар хүчингүй болсон./
Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тушаалаар хүчингүй болсон.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 11 дүгээр сарын 14 -ны өдөр Дугаар 228 Улаанбаатар хот

Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл тогтоох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 1/1260 тоот албан бичгээр ирүүлсэн саналтай зөвшилцсөний үндсэн дээр Улаанбаатар – Говь-Алтай аймгийн Тонхил сум – Улаанбаатар хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоож, ХХ86 чиглэлийн зураглалыг хавсралтаар баталсугай.

2.Дээрх чиглэлийн зорчигч урсгалыг тооцож, үйлчилгээний цагийн хуваарь, давтамжийг тогтоон тээвэрлэлтийг зохион байгуулахыг "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ /П.Дэлгэрнаран/-т даалгасугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт–шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Батболд/-т тус тус даалгасугай.

САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ