Хэвлэх DOC Татаж авах

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ТОГТООЛ

 

2017 оны 11 сарын 13-ны өдөр                                       Дугаар 12                          Улаанбаатар хот

 

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Цөмийн энергийн тухай хуулийн 11.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 64.1, Цөмийн энергийн комиссын дүрмийн 3.5, 4.1.2, 4.1.7, Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн Цөмийн энергийн комиссоос ТОГТООХ нь:

1. “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүйн дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийн биелэлтийг хангуулж ажиллахыг геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, хяналт, шалгалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.

3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба /Г.Манлайжав/-нд даалгасугай.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД,

КОМИССЫН ДАРГА                                                          У.ХҮРЭЛСҮХ